25.03.2021 · niitlelch.mn (Archiv) · Archiv

ХЭНТИЙ. Бор-Өндөр суманд сэжигтэй тохиолдол илэрлээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харъя Радио лакоторын станцад ээлж солигдохоор PCR болон Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас 2021.03.25-ны өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад “Эерэг” хариу гарч “Сэжигтэй тохиолдол” бүртгэгдсэн тул PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна.

Тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоогоод байгаа аж.

Түргэвчилсэн оношлуураар “эерэг” хариу гарсан нь эцсийн хариу, коронавирус батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж эх сурвалж мэдэгдлээ.

Иргэд та бүхэн шаардлагагүй бол хөл хөдөлгөөнтэй газраар зорчихгүй гэртээ байх, ариун цэврийн дэглэм сахиж, гэртээ ариутгал халдваргүйтгэл хийх, олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол зүүж зай барихыг аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.