26/03/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргах зохицуулалтад өөрчлөлт оруулав
Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа.
Уг өөрчлөлтөөр БНСУ-аас бусад улсын нутаг дэвсгэрээс буцах хүсэлт гаргасан иргэд ирэх дөрөвдүгээр сараас эхлэн МИАТ компанид шууд хандан Улаанбаатар хот руу тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах тийзийн захиалгаа хийхээр боллоо.
Иймд Консулын тойргоос эх орондоо буцах хүсэлтэй иргэд цаашид “Миат” компанийн билетийн касстай шууд холбогдож хүсэлтээ гарган тийзээ захиална уу.
Билет захиалга: MIAT Улаанбаатар хот дахь билетийн касс
Утас: +976-11-322118
Цахим шуудан: [email protected]
ГХЯ
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.