31.03.2021 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Шинээр 377 хүнээс коронавирусийн халдвар илэрч, өндөр настай хоёр иргэн нас барлаа
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. /2021-03-31/
Сүүлийн хоногт 18 лабораторид 10,652 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 377 хүнээс халдвар илэрсэн.
Нийт батлагдсан тохиолдол 8,447 боллоо. 377 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ.
Ингээд нийт 1,902 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,637, хүндэвтэр 219, хүнд 34 нэн хүнд 12 хүн байна. Мөн хоёр хүн нас барсан байна. Нас барсан хүмүүс 69 болон 84 настай иргэд аж.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.