01.04.2021 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Сүхбаатарт ойрын хавьтал болсон 1700 орчим иргэнийг тогтоож, коронавирусний 11 тохиолдол илэрлээ

Сүхбаатар аймаг коронавирусний шинэ голомт болсныг ЭМЯ-аас зарласан. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагч болох 1700 орчим иргэнийг тогтоож, шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа. Улмаар батлагдсан тохиолдлын тоо таваар нэмэгдэж 11 боллоо.

Дээрх тохиолдлууд бүгд анхны голомт болох Мөнххаан сумаас илэрчээ. Тиймээс Мөнххаан сумыг улаан түвшинд шилжүүлж, тандалтын ажлыг эрчимжүүлжээ. Мөн нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Халдвар авсан иргэд 18-65 насныхан байгаа бөгөөд архаг хууч өвчтэй гурван иргэн байна. Одоогоор биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Мөнххаан суманд тандалтын таван баг ажиллаж байна.

Тус сумын 400 өрхөөс тус бүр нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Батцэцэг хэллээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.