01/04/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
ХОВД. Коронавирусийн батлагдсан тохиолдол 29 боллоо
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр Ковид-19-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо 29 болжээ.
Эдгээр иргэнийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар нийт 73 иргэн тусгаарлан ажиглах байранд, 393 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн бусад байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажилласаар байна.
Нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж хариуцлагатай байхыг аймгийн удирдлагууд уриалж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.