02/04/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Хилийн чанадад буй Монгол иргэдэд туслах сан”, 66 иргэнд туслалж үзүүллээ

Linked automatically by name · ⚑ Report an error

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.

Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 2 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 3 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон 61 иргэний нутаг буцах,

~Хилийн чанадад буй Монгол иргэдэд туслах сангаас 66 иргэнд туслалцаа үзүүллээ ~

тэдгээрийн тусгаарлах байрны зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 66 иргэний өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж, 54,200,050 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.