2021.04.06 · niitlelch.mn (Archiv) · Архив

ЭМЯ: 831 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нэг иргэн нас барлаа!

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021-04-06/

Улсын хэмжээнд 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал анх гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 11,651 тохиолдол боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийти 6,010 болоод байгаа юм.

Мөн өчигдөр дахин нэг хүн коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээлэл байна. Одоогоор COVID-19-ийн улмаас нас барсан хүний тоо 13 боллоо.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.