07.04.2021 · niitlelch.mn (Archiv) · Archiv

ЗГ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг 2-р улиралд барьж эхэлнэ

Өнөөдрийн /2021-04-07/ Засгийн газрын ээлжит хуралдаанд хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө. Хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн барилгын ажлыг хоёрдугаар улирлаас эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ.

~Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг 2-р улиралд барина~

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар Хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.