08/04/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Нисэхийн ажилтнуудыг өнөөдөр, маргаашд багтаан вакцинжуулна
Улсын онц чухал салбарын хувьд байгууллагын эрсдлийг бууруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг ковидын эсрэг дархлаажуулалтад хамруулах тусгай цэгийг өнөөдөр, маргааш (2021.4/8, 4/9) гэсэн хоёр өдөр ажиллуулах аж.
ӨНӨӨДРИЙН хувьд Хан-Уул дүүрэг, Яармагт байрлах нийслэлийн 60-р сургууль дээр, харин дөрөвдүгээр сарын 9-ний өдөр буюу МАРГААШ Монгол, Солонгосын техникийн коллежд зөвхөн иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг дархлаажуулах ажил зохион байгуулагдах юм.
Ингэснээр салбарын ажилтнууд эрсдэлтэй нөхцөлд вакцинжуулалтад хамрагдах, цаг алдахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.