13/04/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 885 хүнээс Коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр,

“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,100 хүнд шинжилгээ хийхэд 885 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 16,603болж байна. 885 тохиолдлын 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол

-836 нь Улаанбаатар хотод,

-48 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 1,910

Хүндэвтэр 610

Хүнд 127

Маш хүнд 20 хүн байна.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/61настай эрэгтэй, 20 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.