20/04/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

Нийтийн тээвэрт гадна, дотор угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийв

Нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 739 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд өглөө тээвэрлэлт эхлэхээс өмнө болон орой тээвэрлэлт зогссоны дараа бааз дээрээ автобуснуудад гадна, дотор угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж байгаа юм.

Мөн үйлчилгээний цонхтой цагаар буюу 10:00-12:00, 15:00-17:00 цагуудад чиглэл бүрийн эцсийн зогсоолууд дээр халдваргүйтгэлийг хийдэг. Өнөөдрийн хувьд 45 эцсийн зогсоол дээр 729 автобусны доторх хаалга, бариул, суудлуудыг арчиж цэвэрлэн, мананцар үүсгэгч багажаар халдваргүйтгэл хийж, халдвар хамгааллын дэглэм сахиулан ажиллаж байна.

~Автобуснуудад угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийв~

Эцсийн зогсоол дээрх халдваргүйтгэлийн явцад авто тээврийн хяналтын улсын 17 байцаагч хяналт тавьж ажиллаж байгаа. Мөн Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн үйлчилгээний тусгай горимын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх арга хэмжээнд хяналт тавин ажиллаж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.