21/04/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 146 иргэн ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21.00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлах юм.
~Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ~
Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1, 2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байгаа юм. Цаашид энэ сард,
дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.