21/04/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

Нийтийн эзэмжилд ариутгал, халдваргүйтгэлийг өдөр бүр хийж байна

Хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайг тогтмол цэвэрлэж, ариутгал хийх, замыг ангархайг засахыг хотын дарга үүрэг болгосон.

Энэ ажлын хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар Хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны дарга Ш.Ганчулуунаас тодруулахад

“Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн сав, сандал, хөшөө дурсгалуудыг ариутгалын бодистой ус болон цэвэр усаар хуваарийн дагуу тогтмол угааж цэвэрлэж байна. Тухайн ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, авто замын голын хайсыг сойтогт машин буюу бага оврын машинаар угааж байгаа. Мөн дулааны шугам дагуух хогийг цэвэрлэж тээвэрлэх, авто замын зорчих хэсэг болон гудамжны хананаас хана хоорондох нуухны цэвэрлэгээ, автобусны зогсоолын сандал, хогийн сав зэргийг угааж, арчлан, зорчих хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна. Түүнчлэн зүлэгт талбай, зурвас, ургамлан хашлагын цэвэрлэгээ, мод, бут усалгаа, тогоо гаргалт, зүлэгт талбайн самналт, шар өвс тармуурдах, түүвэр цэвэрлэгээ, хог ачилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Намъянжугийн гудамжны 1.4 км хайсыг дөрвөн машинтай дөрвөн ажилтан цэвэрлэж байна. Хогийн сав, сандлыг ариутгалын бодисоор өдөр бүр ариутган, цэвэрлэж байгаа” гэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.