22.04.2021 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Шигшээ багийн тамирчид вакцины хоёр дахь тунг хийлгэв

Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden

Монголын үндэсний олимпийн хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ.

Тэгвэл /2021.04.21/ вакцинжуулалтын хоёрдугаар тунг үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн 15, паралимпийн долоон төрөлд нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг.

~Шигшээ багийн тамирчид вакцины хоёр дахь тунг хийлгэв~

Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдад “АстраЗенека” вакцинын хоёрдугаар тунг хийсэн байна.

Монголын баг тамирчдын олимпийн эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.