22/04/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Шүлснээс “ковид-19” илрүүлэх оношлуурыг ирэх ДАВАА гарагаас ашиглана
Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гаригаас эхэлж хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Энэхүү оношлуур нь:
Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой.
Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа.
Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.