24/04/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.МОНГОЛХҮҮ, СТА Б.ГОМБО-ОЧИР нар ОУ-ын наадамд өрсөлдөж байна
Сонгодог урлагийнхны дунд алдартай томоохон наадам болох Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаан ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулагдаж байна.
Энэхүү уралдаанд Монгол улсыг төлөөлж УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.МОНГОЛХҮҮ, СТА Б.ГОМБО-ОЧИР, нар оролцож байна. Мэргэжлийн дуучдын хувьд ур чадвар, чанар чансааг нь тодорхойлдог тус наадмын Финалын шатны шалгаруулалт нь өнөөдөр 2021.4.24 нд “Крокус Сити Наll”-д болох ажээ. Москвагийн цагаар 18:00 цагт / Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхлэнэ.
Эх орноо төлөөлж олон улсын шилдгүүдтэй өрсөлдөж буй дуучиддаа өндөр амжилт хүсье
Доорх линкээр шууд дамжуулалтыг үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=sWmgVzheSU4
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.