27/04/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
1098 хүнээс “Ковид-19” илэрч, найман хүн нас барав
Сүүлийн 24 цагт 10773 хүний шинжилгээний хариу гарснаас 1098 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 957 нь Улаанбаатар хотод, 135 нь орон нутагт бүртгэгджээ.
Зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 32437 иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байна.
Орон нутагт:
Ховдод 5
Завханд 24
Дархан-Уулд 40
Орхонд 5
Булганд 3
Сэлэнгэд 3
Өвөрхангайд 11
Дундговьд 1
Говьсүмбэр 3
Дорнод 1
Увс 4
Баян-Өлгийд 1
Архангайд 11
Төв аймагт 23 тохиолдол бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагт коронавирусийн улмаас найман хүн нас барж, нийт нас барсан тохиолдол 88 боллоо.
Одоогийн байдлаар 4427 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2557 нь хөнгөн, 1447 нь хүндэвтэр, 343 нь хүнд, 80 нь маш хүнд байгаа ажээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.