28/04/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЭМЯ: Коронавируст халдварын 1171 тохиолдол илэрч, 9 хүн нас барлаа!

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1171 хүн “COVID-19”-өөр халдварласан нь батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нэг хүн эмнэлгээс шалтгаалах халдвар авч, зургаан тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 33 608 болж байна.

Сүүлийн 24 цагт 490 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 18 033 боллоо. Түүнчлэн коронавирусээр халдварласан 47-87 насны 9 хүн өчигдөр нас баржээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.