2021.05.04 · niitlelch.mn (Archiv) · Архив

Яаралтай тусламжийн зориулалттай НИСДЭГ ТЭРЭГ Францаас ирлээ

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон.

Тэгвэл өчигдөр /2021-05-03/ агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирээд байна.

~Яаралтай тусламжийн зориулалттай НИСДЭГ ТЭРЭГ Францаас ирлээ~

Дээрх төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлэгдэж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нарыг бэлтгэх юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд орхигдоод байсан агаарын аврах ангийг дахин сэргээн байгуулснаар онцгой байдлын албаны үйл ажиллагаа өргөжин тэлж, эрэн хайх, аврах ажилд томоохон ахиц дэвшил болох юм.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.