07/05/2021 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 14:40 цагт Булган аймгийн Сэлэнгэ сум Атар /4-р баг/ Сөртийн голын адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км,/ Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 130 км зайд ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээж авсан.
Булган Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хялганат тосгоны Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0243, 0286-р анги, Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын алба хаагчид нийт 29 хүн 3 автомашин, 3 морьтойгоор түймрийг бүрэн унтраахаар голомтод ажиллаж байна.
Ойн түймэр гарсан энэхүү газар нь борог өвстэй, унанги мод ихтэй, уулын оройгоор цастай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.