26.05.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

МАРГААШ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 256 БӨХ БАРИЛДАНА.

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний  92 жил, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны  жилийн ойн баяр,  Монгол Улсын аварга цолтой  бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш 14:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадмын өмнөх хамгийн том сорил болно хэмээн бөх сонирхогчид дүгнэж байна. Барилдааны өмнө зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн анги салбаруудын нэгтгэл, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Авиа компаниудын хамтарсан жагсаал, шүхрийн буулт, урлагийн тоглолт гээд 11 цагаас эхлэх үзвэр бүгд үнэ төлбөргүй юм байна. Тухайн өдрийн 19:00 цагт хүүхэд, залуустаа зориулан шоу тоглолт зохион байгуулах аж.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.