ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ АВЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М. Энхболд, МАХН-с нэр дэвшигч С.Ганбаатар , АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарт өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өглөө . МАХН-аас нэр дэвшигч М.Энхболд “Би ЭВТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ, ХЯМРАЛЫГ ЯЛАХЫН ТӨЛӨӨ, ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ТӨЛӨӨ” Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болно гэсэн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Өнөөдөр Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая иргэдийн төлөө юу гэсэн сонголт ирээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болох гэж байна. Гэвч Монголын эгэл ард түмэн ялна” гэж хэлсэн үгэндээ онцоллоо. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Ерөнхийлөгч асан Энхбаярын хийж, бүтээсэн олон ажлыг би үргэлжлүүлнэ. Монголын ард түмэн ялж, Монгол босно” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.