23/03/2022 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхийн дундаж хэм 0.86 хэмээр нэмэгдсэн байна

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 23-нд ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР тохиож байна. Энэ жилийн дэлхийн цаг уурын өдрөөр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг яг одооноос эхэлцгээе” буюу эрт анхаарал хандуулан арга хэмжээ авахыг уриалж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт нь  агаар мандал, байгалийн, хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс хамааралтай. Дэлхийн дундаж хэм 2 хэмээр нэмэгдвэл манай гараг дээрх хорхой шавжны 18%, ургамал, зүлэгний 16%, сээр нуруутан амьтдын найман хувь устаж үгүй болох эрсдэлтэй юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд дэлхийн дулаарлыг 1.5 цельсийн хэмд хязгаарлах ёстой бөгөөд сүүлийн 100 жилийн байдлаар 1.1 хэмээр дулаарсан байна.

#EarlyWarningEarlyAction #Climatechange #WorldMeteorologicalDay

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.