24/10/2026 · ikon.mn · Г.Мөрөн, iKon.mn

Британийн Цог Жавхлант III Чарльз Хаан монголын ард түмэнд сайн сайхныг хүслээ

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүмбэрийн Мөнхжин 2026 оны аравдугаар сарын 22-ны өдөр Британийн Цог Жавхлант III Чарльз Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Б.Мөнхжин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын чухал түнш, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Цог Жавхлант III Чарльз Хаан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, монголын ард түмэнд сайн сайхныг хүслээ гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүмбэрийн Мөнхжин 2026 оны аравдугаар сарын 22-ны өдөр Британийн Цог Жавхлант III Чарльз Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Б.Мөнхжин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын чухал түнш, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3r9b · Archived: 24/10/2026
🗎 Snapshot (2026-10-24) · 43a483e0ff5c677a…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.