30/05/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

ХӨВСГӨЛИЙН ДЭД БҮТЭЦ САЙЖРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЖ БАЙНА.

УИХ-ын гишүүн, ” Хөвсгөл Хөгжил” сангийн тэргүүн  Л.Мөнхбаатар Хөвсгөл нуурын баруун эргийг эрчим хүчээр хангах тухай хүсэлтийг Засгийн Газарт тавьжээ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын эхлэл болгож баруун эргийн хэрэглэгчдийг зургаадугаар сарын 15-ны дотор төвлөрсөн эрчим хүчинд холбохоор болсон байна.  Хөвсгөл нуурын байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг түшиглэсэн түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжинэ” гэж заажээ. Энэ бодлогынхоо хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах, одоо үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй жуулчны бааз, гэр буудал, отог,  200 орчим хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж, цэвэрлэх байгууламж барихаар  төлөвлөн холбогдох тооцоо судалгааг хийсэн байна.Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг Хорьдал сарьдагийн нурууны зүүн бэлээр  тавьснаар  дотоод, гадаадын жуулчид жилийн дөрвөн улиралд тухтай аялж, амрах нөхцөл бүрдэнэ. Хөвсгөл нууранд жилдээ 60 мянга гаруй жуулчин амардаг бөгөөд энэ тоо нэмэгдэх боломж бүрдэнэ гэж аймгийн удирдлагууд үзэж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.