27/10/2026 · ikon.mn · Б.Бадамгарав, IKon.mn

ГХЯ: Тухайн иргэний гэр бүлийн хүн өмнө нь ДТГ-т томилогдон ажиллаж байсан. Албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан

Linked automatically by name · ⚑ Report an error

Цахим дэлгүүрийн эзэн бүсгүй олон нийтийн сүлжээн дэх хаягтаа ногоон паспортын зургаа оруулсан нь иргэдийн анхаарлыг татсан. Ямар учраас ногоон буюу албан гадаад паспорт эзэмшиж байгаа нь асуулт дагуулсан юм.  Гадаад Харилцааны Яамнаас энэ талаар тодруулахад "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг. Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан. Мөн албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар журамд тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг. ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг. Нийгмийн сүлжээнд мэдээлэл гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь ДТГ-т томилогдон ажиллаж байсан бөгөөд тэр үедээ гэр бүлийн хамт журмын дагуу авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан, түүнээсээ хойш паспорт мэдүүлээгүй. Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй" гэх тайлбарыг өглөө.

Цахим дэлгүүрийн эзэн бүсгүй олон нийтийн сүлжээн дэх хаягтаа ногоон паспортын зургаа оруулсан нь иргэдийн анхаарлыг татсан. Ямар учраас ногоон буюу албан гадаад паспорт эзэмшиж байгаа нь асуулт дагуулсан юм. Гадаад Харилцааны Яамнаас энэ талаар тодруулахад "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг. Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан. Мөн албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар журамд тусгасан байдаг. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rbd · Archived: 27/10/2026
🗎 Snapshot (2026-10-27) · fa4864d578436922…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.