28/10/2026 · ikon.mn · П.Сайнжаргал, IKON.MN

Ц.Идэрбат: Арваннэгдүгээр сарын дундуур ямааны годрон өвчний вакцин Монгол Улсын үйлдвэрлэлд нэвтэрнэ

Linked automatically by name · ⚑ Report an error

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Энэ үеэр ямааны годрон өвчний эсрэг вакцин арваннэгдүгээр сард Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтрэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.  Вакцин шинээр үйлдвэрлэхэд 1.5 тэрбум төгрөг хуваарилсан бол ямаагаа устгалд оруулсан өрхүүдэд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэснийг танилцуулав.  Энэ талаар хэлэхдээ "24,000 гаруй ямааг устгалд оруулж, 5.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Одоогоос 14 хоногийн өмнө ямааны годрон өвчтэй холбоотой вакциныг өөрсдөө хийх, энэ вакциныг шинээр дахин үйлдвэрлэж эхлэх процесст зориулж 1.5 тэрбум төгрөг хуваарилах шийдвэр гарсан.  Вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр шинжлэх ухааны олон шат дамжлага дуусаад өөрсдийнхөө итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан, олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулаад байгаа. Арваннэгдүгээр сарын дунд гэхэд ямааны годрон өвчний вакцин Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтэрнэ. Ямааны годрон өвчин юунаас болж гарав, буруутай этгээдийг олж тогтоохыг Засгийн газраас Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газарт үүрэг болгосон. Үүний дагуу хянан шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа. Годрон өвчнөөс болж ямаагаа устгалд оруулсан 58 өрхийн хохирлыг төр барагдуулж байна гэж ойлгож болно" гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ямааны годрон өвчний эсрэг вакцин арваннэгдүгээр сард Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтрэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. Энэ талаар хэлэхдээ "24,000 гаруй ямааг устгалд оруулж, 5.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Одоогоос 14 хоногийн өмнө ямааны годрон өвчтэй холбоотой вакциныг өөрсдөө хийх, энэ вакциныг шинээр дахин үйлдвэрлэж эхлэх процесст зориулж 1.5 тэрбум төгрөг хуваарилах шийдвэр гарсан. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rce · Archived: 28/10/2026
🗎 Snapshot (2026-10-28) · 101176333174a8c1…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.