2026.10.28 · ikon.mn · Г.Мөрөн, iKon.mn

Баян-Өлгий аймгийн багш, боловсролын салбарын ажилтнуудын Монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3% байв

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын ажилтнууд, багш нарын дунд Монгол хэлний сорилыг зохион байгуулав.  Сорилд аймгийн төв, сум, багаас 905 оролцогч шалгалтад хамрагджээ. Гүйцэтгэлийн дундаж 36.3% бөгөөд оролцогчдын 57% нь 40%-иас доош, зөвхөн 2.4% нь 80%-иас дээш гүйцэтгэлтэй байв. Бага ангийн багш нарын 70%, мэргэжлийн боловсролын байгууллагын ажилтнуудын 61% нь 40%-иас доош гүйцэтгэлтэй байгаа нь хамгийн анхаарал татах үр дүн байна. Харин Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар, сургалтын байгууллагын удирдлагуудын 31–35% нь 60–79%-ийн гүйцэтгэлд хүрсэн. Бичгийн соёл, хэрэглээ хамгийн өндөр (77.4%), харин Монгол бичгээр унших (26.1%), санаагаа товч илэрхийлэх (29.5%), эшлэл баримт сонгон хэрэглэх (32.2%) чадварууд хамгийн сул байна. Бага ангийн багш нарын 19.4 хувь нь эсээ бичих чадвар сул огт бичиж чадахгүй байна. Магистрын зэрэгтэй оролцогчид (47.8%) бакалавр (34.7%) болон дипломынхоос (32.6%) илүү үр дүн үзүүлсэн. Байршлаар нь авч үзэхэд аймгийн төвөөс сум, улмаар багийн төв рүү шилжих тусам үнэлгээний үр дүн буурах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, багийн түвшний оролцогчдын үзүүлэлт хамгийн бага буюу 29.7%-тай байна гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын ажилтнууд, багш нарын дунд Монгол хэлний сорилыг зохион байгуулав. Сорилд аймгийн төв, сум, багаас 905 оролцогч шалгалтад хамрагджээ. Гүйцэтгэлийн дундаж 36.3% бөгөөд оролцогчдын 57% нь 40%-иас доош, зөвхөн 2.4% нь 80%-иас дээш гүйцэтгэлтэй байв. Байршлаар нь авч үзэхэд аймгийн төвөөс сум, улмаар багийн төв рүү шилжих тусам үнэлгээний үр дүн буурах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, багийн түвшний оролцогчдын үзүүлэлт хамгийн бага буюу 29.7%-тай байна гэж Боловсролын Яамнаас мэдээллээ. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://ikon.mn/n/3rcl · Архивласан: 2026.10.28
🗎 Архивлагдсан хувь (2026-10-28) · c291079bf761a15a…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.