29/10/2026 · ikon.mn · Г.Мөрөн, iKon.mn

"Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас хийх ачилт нэмэгдэж, БНСУ-аас ачсан шатахуун БНХАУ-ын боомтод хүрээд байгаа"

Linked automatically by name · ⚑ Report an error

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас шатахууны хангамжийн нөхцөл байдалд газар дээр нь хяналт тавьж, нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан баг өчигдөр орой Улаанбаатар хотын хойд хэсгийн шатахуун түгээх станцуудад ажиллаж, Шуурхай штабын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулав. Аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас нийт 88 мянган тонн шатахуун захиалж, нийлүүлэлтийг баталгаажуулсан. Энэ нь сарын хэрэглээнээс давсан хэмжээ боловч захиалсан бүтээгдэхүүн бүрэн импортлогдоогүй байгаа нь хангамжид хүндрэл үүсгэж байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд ОХУ-аас хийх ачилт нэмэгдэж, БНХАУ-аас ачигдсан шатахуун өнөөдөр Замын-Үүд өртөөнд ирэхээр байна. Мөн БНСУ-аас ачсан шатахуун БНХАУ-ын боомтод хүрээд байгаа бөгөөд тээвэрлэлтийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Захиалсан шатахууныг татан авах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх, дотоодын хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэхэд бүх шатанд шуурхай анхаарч ажиллаж байна гэж АҮЭБЯ-наас мэдээлэв.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас шатахууны хангамжийн нөхцөл байдалд газар дээр нь хяналт тавьж, нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан баг өчигдөр орой Улаанбаатар хотын хойд хэсгийн шатахуун түгээх станцуудад ажиллаж, Шуурхай штабын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулав. Аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас нийт 88 мянган тонн шатахуун захиалж, нийлүүлэлтийг баталгаажуулсан. Энэ нь сарын хэрэглээнээс давсан хэмжээ боловч захиалсан бүтээгдэхүүн бүрэн импортлогдоогүй байгаа нь хангамжид хүндрэл үүсгэж байна. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rd3 · Archived: 29/10/2026
🗎 Snapshot (2026-10-29) · 70970aee27fafed7…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.