2017.06.03 · niitlelch.mn (Archiv) · Архив

Английн “Премьер лиг”-ийн түрүүг “Челси” клуб хүртжээ.

Английн Премьер Лиг нь  Англи улсад хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагддаг өндөр зэрэглэлийн лигийн тэмцээн билээ . Английн Премьер лиг өндөрлөж өнгөрсөн улирлын хамгийн амжилттай ажилласан багаар яах аргагүй Челси клуб тодорсон  байна.Челси клуб нь  Премьер лигийн түрүүг хүртсэнээс гадна хамгийн ашигтай ажилласан багаар мөн нэрлэгдлээ.  Тэд нийт шагналын мөнгө 38 саяыг олсон бол реклам зар сурталчилгаа ивээн тэтгэгчээс нийлүүлээд нийт 150 сая паундыг олсон байна. Тэгвэл тэдний араас энэ улиралд гайхалтай байсан Тоттенхэм клуб нэрлэгдэж байна.  Тэд нийлээд 145 саяыг олсон бол Манчестер сити, Ливерпүүл, Арсенал, Манчестер юнайтед клубүүд удаах байруудыг эзэлж байгаа аж.  Харин энэ улиралд хамгийн бага мөнгө олсон багаар доош унасан Сандерлэнд клуб нэрлэгдлээ. Тэд энэ улиралд нийт 93 саяыг олсон байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.