2017.06.03 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Бразилын цагдаагийнхан онгоцноос 47 ака буу 60 гаруй галт зэвсэг илрүүлжээ.
Рио де Жанейро хотын нисэх онгоцны буудал дээрээс Бразилын цагдаагийнхан олон тооны ака буу хурааж авчээ. Энэ нь Майамигаас ирсэн онгоцонд байсан бөгөөд онгоцны ачааны Каргонд ака 47 тэргүүтэй 60 гаруй галт зэвсэг нуусан бөгөөд эдгээрийг усан санг халаагч дотор нууж авчрахаар төлөвлөжээ.
Бразилын цагдаагийнхан хууль бус ачаатай холбогдуулж, дөрвөн хүнийг баривчилсан байна. Бразилын Эстадо сонины мэдээлснээр галт зэвсгийн хар зах дээрх үнээр бол эдгээр буунууд 4.2 сая ногооны үнэ хүрэх ажээ.
Баривчлагдсан дөрвөн иргэний хоёр нь өмнө нь хэрэгт орж байсан мафийн гишүүд байсан гэнэ. Тодруулбал, тэд армийн офицер Сао Гонсалогийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.