03/11/2026 · ikon.mn · Н.Эрхбаяр, iKon.mn

Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг өгчээ

Linked automatically by name · ⚑ Report an error

E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаачилга гарч, 20 хоногт 101,097 иргэн дэмжсэн аж. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Ерөнхий сайд Н.Учралд өнөөдөр хүлээлгэн өгчээ.  Тэрбээр "Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлөх иргэдийн саналыг уламжилж байна" гэжээ. Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл болсон байна. Ерөнхий сайд Н.Учрал өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.  “2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд ярьжээ.   Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаачилга гарч, 20 хоногт 101,097 иргэн дэмжсэн аж. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Ерөнхий сайд Н.Учралд өнөөдөр хүлээлгэн өгчээ. Тэрбээр "Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлөх иргэдийн саналыг уламжилж байна" гэжээ. Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл болсон байна. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rgy · Archived: 03/11/2026
🗎 Snapshot (2026-11-03) · 1145d5b1b9a24a76…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.