05/11/2026 · ikon.mn · Н.Эрхбаяр, iKon.mn

Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ

Linked automatically by name · ⚑ Report an error

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан Улаангом хотод өчигдөр болов. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцжээ. Ээлжит бус хуралдаан 100 хувийн ирцтэйгээр 17:00 цагийн үед эхэлж, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг оруулснаар уг хуралдаан болжээ.  Тэд огцруулах асуудлыг хөндсөн шалтгаанаа "их сургууль төгссөн гэж худал мэдээлсэн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэж тайлбарласан. Э.Насанбатыг огцруулах эсэх санал хураалтад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 62.8 хувийн саналаар дэмжжээ. Ийнхүү Увс аймгийн засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар болжээ.   Эх сурвалж: Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан Улаангом хотод өчигдөр болов. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцжээ. Ээлжит бус хуралдаан 100 хувийн ирцтэйгээр 17:00 цагийн үед эхэлж, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг оруулснаар уг хуралдаан болжээ. Тэд огцруулах асуудлыг хөндсөн шалтгаанаа "их сургууль төгссөн гэж худал мэдээлсэн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэж тайлбарласан. Э.Насанбатыг огцруулах эсэх санал хураалтад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 62.8 хувийн саналаар дэмжжээ. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rik · Archived: 05/11/2026
🗎 Snapshot (2026-11-05) · 438a997a4d2713cf…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.