08/06/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Улаанбаатарт 51 орны 3500 гаруй залуусын чуулга уулзалт болж байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Жэй Си Ай /JCI/ Олон улсын байгууллагын Ази-Номхон далайн 2017 оны чуулган “JCI 2017 ASPAC”  Улаанбаатар хотноо эхэллээ.

Уг чуулганд дэлхийн  51 орны 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус оролцохоор хүрэлцэн ирээд байна. Чуулганы үеэр 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийх юм. Хэлэлцэх асуудлуудын  хоёр сэдэв нь Монгол Улстай холбоотой  Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцэнэ.  Түүнчлэн “Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвээр зөвлөлдөх уулзалтанд энэ чиглэлийн судалгаа хийдэг, олон жил ажилласан хүмүүс цугларч санал бодлоо солилцоно. Эдгээр арга хэмжээний хажуугаар Ерөнхий ассамблей  болох бөгөөд 1800 гаруй төлөөлөгчид албан ёсоор оролцох аж. Чуулганы төгсгөлд “JCI”-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах юм.

Олон улсын “JCI” байгууллагын чуулга уулзалт манай улсад болсноор Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжих чухал ач холбогдолтой. “АСПАК”-ийн нэг онцлог бол залуус, зочид очсон газартаа заавал буцаж  ирж  бизнес эрхэлдэг, эсвэл аялал жуулчлалаар ирдэг шинэ том гарц өөрөөр хэлбэл Монголд бизнесийн болон аялал жуулчлалын том гарц нээгдэнэ. Мөн Монгол залуус олон улсын манлайлагч залуустай хамтарч  хөгжих, хамтарч ажиллах боломж, сүлжээг бий болгодог аж.

Чуулга уулзалт “Шангри Ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай” зочид буудлуудад дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.