11/11/2026 · ikon.mn · Г.Мөрөн, iKon.mn

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтжээ

Linked automatically by name · ⚑ Report an error

Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хуралдсан байна. Хуралдаанаар “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэр дэвших тухай хүсэлт гаргасан иргэдийн анкет болон журмын 6.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг хянан хэлэлцлээ. Ингэхдээ, хүсэлт гаргагч бүр журмын 2.1, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, 7.2 дахь хэсэгт заасан оролцогчоор бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах 20 иргэнийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээр тогтлоо. Үүнд: Далхжавын Жамъяндагва Лхагвасүрэнгийн Галбаатар Галбадрахын Ууганбаатар Хишгээгийн Цэцгээ Бадамсамбуугийн Болорсайхан Батзэвэгийн Энхболд Тогоохүүгийн Ихтамир Батчулууны Хишигсайхан Цогтоогийн Үүрцайх Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян Гадинбуугийн Наранбаатар Цээхээгийн Адъяахишиг Даваагийн Ганбаяр Даньхүүгийн Баянбилэг Дондовдоржийн Гэрэл Доржийн Ёндонжамц Бираагийн Одонгэрэл Дондовын Батсайхан Доноровын Цогтбаатар Чулуунбатын Ханддулам.   Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хуралдсан байна. Хуралдаанаар “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэр дэвших тухай хүсэлт гаргасан иргэдийн анкет болон журмын 6.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг хянан хэлэлцлээ. Ингэхдээ, хүсэлт гаргагч бүр журмын 2.1, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, 7.2 дахь хэсэгт заасан оролцогчоор бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгажээ. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rmw · Archived: 11/11/2026
🗎 Snapshot (2026-11-11) · b2b5e4b1c6b439c5…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.