12.11.2026 · ikon.mn · Н.Эрхбаяр, iKon.mn

Төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгийг хураах өргөдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden

Иргэн Б.Болдбаатар "Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих" агуулгатай цахим нийтийн өргөдөл санаачилж, энэ оны аравдугаар сарын 2-ны өдрөөс иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.  Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар тус өргөдөл 100,00 хүний санал авчээ. Тиймээс тус өргөдөлд дурдагдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр мэдээлэл өглөө.  Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо тус өргөдлийг хуульд заасны дагуу хэлэлцэж, санал дүгнэлтийг УИХ-д танилцуулах чиглэл өгч байгаагаа мэдэгдэв.  Мөн тэрбээр "Хууль бус хөрөнгийг хураах асуудлыг иргэд их ярьж байгаа. Иргэдийн санал бол зүй ёсны шаардлага. Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Засгийн газраас энэ хуулийг 2025 оны зургаадугаар сард өргөн барьсан боловч буцаагаад татаж авсан. Есдүгээр сарын 1-ний дотор сайжруулаад өргөн барина гэсэн боловч одоог хүртэл байхгүй. Засгийн газар энэ хуулийг яаралтай өргөн барих хэрэгтэй" гэлээ.    ШУУД ҮЗЭХ:

Иргэн Б.Болдбаатар "Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих" агуулгатай цахим нийтийн өргөдөл санаачилж, энэ оны аравдугаар сарын 2-ны өдрөөс иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар тус өргөдөл 100,00 хүний санал авчээ. Тиймээс тус өргөдөлд дурдагдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр мэдээлэл өглөө. Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо тус өргөдлийг хуульд заасны дагуу хэлэлцэж, санал дүгнэлтийг УИХ-д танилцуулах чиглэл өгч байгаагаа мэдэгдэв. …

Vollständig bei der Quelle lesen ↗

Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.

Originalquelle: https://ikon.mn/n/3rnn · Archiviert: 12.11.2026
🗎 Archivkopie (2026-11-12) · 5383c6756ca11f58…
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.