29/11/2016 · niitlelch.mn (Archiv) · Archive

Эрэгтэй чөлөөт бөхийн клубуудын дэлхийн аваргад оролцохоор манай баг тамирчид эх орноосоо мордлоо

Клубуудын дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Украины Харьков хотын “Локомотив” спортын цогцолборт арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болох гэж байна. Энэ тэмцээнд манай улсын “Арслан”, “Харгант-Цамхаг” клубүүдийн хамтарсан баг оролцох гэж байгаа бөгөөд тэд өчигдөр эх орноосоо мордлоо.

Энэ тэмцээн гурав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд Украин болон Ираны бөхийн холбоод хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Гүрж, Киргиз, Монгол, Турк, Унгар зэрэг орны шилдэг клубүүд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Украин болон Иран улс нь тэмцээнийг зохион байгуулагчдын хувьд тус бүр хоёр баг оролцуулахаар болсон байна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөхийн 8 жингээр явагдах ба баг тус бүр үндсэн найман бөхтэй байх аж. Мөн сэлгээний 4дөрвөн бөхтэй байж болох ба баг бүрт хоёр хүртэлх тооны гадаадын бөхтэй байхыг зөвшөөрнө. Эхний өдөр хэсгийн барилдаан, хоёр дахь өдөр шагналт байруудын төлөөх барилдаан болно. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан багууд 25, 15, 10 мянга ам.долларын шагналтай. Өнгөрсөн жилийн тэмцээнд “Хасу-Мегастарс” клуб оролцож, 15 багаас наймдугаар байрт шалгарч байсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.