ҮЙЛ ЯВДАЛ: “Хил хамгаалах байгууллагад эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулна
Linked automatically by name · ⚑ Report an error
СУИС-ийн хичээлийн IV байр 09:30 цагт Их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал болно. Төрийн ордонд 10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. Хил хамгаалах ерөнхий газрын "Генерал" танхим 10:00 цагт “Хил хамгаалах байгууллагад эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулна. Авлигатай Тэмцэх Газрын үүдэнд 11:00 цагт ИЗНН-ын Тэргүүн Дэд дарга С.Батбаатарын зүгээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтийг АТГ газарт өгөөд бүтэн нэг жил болсон талаар мэдээлнэ. Үндэсний Аудитын газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатарт холбогдуулан гаргасан 576.9 сая төгрөгийн төлбөр барагдуулах акт болон түүнд холбогдох эл гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь шалгуулах Улсын Ерөнхий прокурорын газраас АТГ-т шилжүүлсэн асуудал ямар түвшинд яваа талаар мэдээлнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хамтран ажиллах урилга хүргүүлэх тухай мэдээлнэ. Хүүхдийн 100-д байрлах Khan Theatre-т 14:00 цагт Хөгжмийн зохиолч Гангын хүндэтгэлийн "A Tribute to Gang" тоглолтын хэвлэлийн хурал болно.
09:30 цагт Их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал болно. 10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. Хил хамгаалах ерөнхий газрын "Генерал" танхим 10:00 цагт “Хил хамгаалах байгууллагад эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулна. 11:00 цагт ИЗНН-ын Тэргүүн Дэд дарга С.Батбаатарын зүгээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтийг АТГ газарт өгөөд бүтэн нэг жил болсон талаар мэдээлнэ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.