14/06/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол, Германы гадаад хэргийн яамныхан уулзалдлаа.

Linked automatically by name · ⚑ Report an error

Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдав

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Норберт Рийдэль нар болон бусад албаны хүмүүс оролцов.

Хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх механизм болох энэ уулзалтын үеэр талууд Монгол, Германы улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ болон бүс нутаг, олон талт харилцааны асуудлуудаар санал солилцов. Тухайлбал, Берлин хотноо 2016 онд хуралдсан Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ болон “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн 5 дугаар уулзалтын үеэр хоёр талаас тавьсан саналууд, германы талын санхүүжилтээр хэрэгжих төслүүдийг бодит ажил болгохын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.