14/06/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хүндэт доноруудад хөнгөлөлттэй зорчих картыг14 хоногийн дотор бүрэн олгоно..

ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулахдаа “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 190 Хүндэт донор бий. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бий болгох ажилд бодитой хувь нэмэр оруулж, бусдын амь насыг аварахын төлөө сайн дураараа цусаа өгч, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Хүндэт донор” медалиар шагнагдсан иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах талаар бид хотын удирдлагуудад 2015 оноос хойш удаа дараа хандсан ч шийдэгдээгүй” гэлээ.

НИТХ-ын тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах шийдвэр гаргалаа. Хүндэт донорууд нийтийн тээврээр өдөрт хоёр удаа хөнгөлөлттэй зорчих бөгөөд Нийслэлийн тээврийн газраас 14 хоногийн дотор Хүндэт доноруудад хөнгөлөлттэй зорчих картыг нь олгож дуусах юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.