18/11/2026 · ikon.mn · Н.Эрхбаяр, iKon.mn

Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд арилжааны банкны эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгоно

Linked automatically by name · ⚑ Report an error

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар мэдээлэлтэй танилцжээ. 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1.4 сая тонн ургац хураан авсан бөгөөд 574.7 мянган тонн үр тариа, үүнээс 519.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 204.8 мянган тонн хүнсний ногоо, 394.3 мянган тонн тэжээлийн ургамал, 57.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан аж. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Энэ жил байгаль, цаг уурын таатай нөхцөл бүрдэж, тариаланчид агротехнологийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай хэрэгжүүлсний үр дүнд өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хураан авлаа” гэж ярьжээ. Засгийн газраас “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тариалан эрхлэгчдэд хүүгийн дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 910 иргэн, аж ахуйн нэгжид нийт 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгааллын арга хэмжээг технологийн хугацаанд хэрэгжүүлэх, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах санхүүгийн боломжийг бүрдүүлсэн. Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 1,245 иргэн, аж ахуйн нэгжид дизель түлшийг литр тутмыг нь 3,400 төгрөгөөр нийлүүлсэн.  Ирэх оны тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс хангаж, шатахуун, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна. Цаашид тариалангийн үйлдвэрлэлд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн, үйлдвэрлэлийн орц, хэрэглээг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ" хэмээн ярилаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар мэдээлэлтэй танилцжээ. 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1.4 сая тонн ургац хураан авсан бөгөөд 574.7 мянган тонн үр тариа, үүнээс 519.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 204.8 мянган тонн хүнсний ногоо, 394.3 мянган тонн тэжээлийн ургамал, 57.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан аж. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rry · Archived: 18/11/2026
🗎 Snapshot (2026-11-18) · 4008130bf57d8248…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.