19/11/2026 · ikon.mn · Н.Эрхбаяр, iKon.mn

Х.Баасанжаргал: Төр хяналт тавьж чадахгүй байгаа учраас зөвшөөрчихье гээд хуулийг баталж болохгүй

Linked automatically by name · ⚑ Report an error

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 26 гишүүний 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.11.18/ хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүхийн шийдвэрээр хориглоод байсан хаврын морин уралдааныг дахин сэргээх агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг байнгын хорооны нэр бүхий гишүүд дэмжсэн хэрэг.  Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төсөл санаачлагч У.Отгонбаярыг халз мэтгэлцээнд дуудсан боловч ирсэнгүй. Улмаар Х.Баасанжаргал гишүүн тус хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өнөөдөр мэтгэлцээн зохиогдох боломжгүй боллоо. Гэхдээ мэтгэлцээний талбар ямагт нээлттэй. Харамсалтай нь маргааш УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ. У.Отгонбаяр гишүүн өчигдөр "нэг хүүхэд Өвөр Монгол руу гараад хурдан морь унаж байгаад амь насаа алдсан" тухай ярьсан. Тэр хэргийн мөрөөр хэн ямар хариуцлага хүлээсэн бэ гэдгийг гишүүн ярихгүй байгаа.  Хамгийн гол асуудал бол төр хяналт тавьж чадахгүй байгаа учраас зөвшөөрчихье гэсэн үндэслэлээр хуулийг баталж болохгүй. Хүүхдэд хортой зүйлийг хориглодог. Хурдан морь унадаг хүүхдүүдийн хувьд хараа хяналт сул байгаа бол төр хяналт тавих үүрэг хүлээсэн" гэв.    Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн Бүх нийт боловсролын төлөө эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг "2017 онд хүүхэд хамгааллын таван төрийн бус байгууллага захиргааны хэргийн шүүхэд хандаж, Засгийн газрын тогтоол гаргаж хаврын морин уралдаан зохион байгуулах нь хууль бус, зогсооно уу гэдэг өмгөөлөл хийж ялсан.  Ийнхүү 2019 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Засгийн газартай төрийн бус байгууллагууд эвлэрсэн. Дахиад хаврын, өвлийн морин уралдааныг зохион байгуулахгүй, энэ талаар Засгийн газар тогтоол шийдвэр гаргахгүй, хүүхдээр морь уралдуулахгүй гэдэг амлалт авсан.  У.Отгонбаяр нарын санаачилсан хууль дээр Засгийн газар хэлсэн амандаа хүрч дэмжихгүй гэдэг байр сууриа бичгээр гаргаж илэрхийлсэн байсан. Хуулийн төсөл санаачилсан 20 гишүүн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хооронд зөвшилцсөн зөвшилцлийг эвдэж байгаад нь харамслаа илэрхийлж байна. УИХ Үндсэн хуулийг хүндэтгэж, хуулийн төслөө эргүүлж татахыг уриалж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 26 гишүүний 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.11.18/ хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүхийн шийдвэрээр хориглоод байсан хаврын морин уралдааныг дахин сэргээх агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг байнгын хорооны нэр бүхий гишүүд дэмжсэн хэрэг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төсөл санаачлагч У.Отгонбаярыг халз мэтгэлцээнд дуудсан боловч ирсэнгүй. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rsl · Archived: 19/11/2026
🗎 Snapshot (2026-11-19) · 0232f88f1efab39d…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.