19/11/2026 · ikon.mn · А.Ням-Өлзий, iKon.mn

АН: УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх хугацаандаа парламентыг тараах санаачилга гаргах ёсгүй

Linked automatically by name · ⚑ Report an error

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Түүх сануулъя. Анх төмөр зам, нүүрс гэдэг энэ том авлигын хэргүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нууцад авсан. Энэ бол дэлхийн улсуудад байдаг том мафи ч ингэж төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг. Энэ явдал М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаас эхэлсэн. Тэр хүн ҮАБЗ дээр энэ асуудлыг эсрэг зогсож байсан учраас, гаргаад, өөрийн бодлогыг дэмжих хүүхэлдэйнүүдийг авчирсан. ҮАБЗ-ийн шийдвэр гарах үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. Тухайн үед би "Ерөнхийлөгч нутгийн дүүгээ УИХ-ын толгойд тавиад түүнийгээ ҮАБЗ рүү оруулж, шүүхийг шүүх биш, прокурорыг прокурор биш болгож, УИХ-ын гишүүдийг заналхийлж байгаад, авлигыг эхлүүллээ шүү" гэж хэлж байсан. Тиймээс энэ хэргийн ул, сууриас нь эхлэн шалгах ёстой. Тухайн үед шийдвэр гаргасан ҮАБЗ-ийн бүх гишүүн хариуцлага хүлээх ёстой.    Үүнийг шударгаар шийдэхийн тулд хийх ёстой ажил байна.  Нэгдүгээрт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ УИХ-ын даргын огт эдэлж болохгүй хэд хэдэн эрх бий. Нэг нь УИХ-ын тараах. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж энэ саналыг УИХ руу оруулдаг. Гэтэл одоо нэг хүн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдлийг хэрэгжүүлэх хугацаандаа парламентыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой.  Хоёрдугаарт, УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болохгүй.  Гуравдугаарт, УИХ-ын дарга ҮАБЗ-ийг тэргүүлэх гэж байна. ҮАБЗ-өөс гурван хүний санал нэгдэж байж шийдвэр гардаг. Гэтэл одоо нэг хүн орлох гэж байна. Тиймээс ҮАБЗ асуудал үнэхээр л ноцтой болоогүй бол нэг хүний хоёр саналтайгаар хуралдах боломжгүй гэдгийг сануулах хэрэгтэй.  Ийм байдлаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан журамлах шаардлагатай. Эдгээр асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд тусгасан байгаа ч хуулийн төслөө өргөн барих товыг хүлээж байна. Мөн хуульд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж зааснаас бус Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг удирдана гэдэг заалт байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын дарга Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээд явж болно. УИХ-ыг хоёр дэд даргын нэг удирдаад явах нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй. УИХ-ыг хэн удирдах гэдэг асуудал яригдахаас өөр аргагүй юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Түүх сануулъя. Анх төмөр зам, нүүрс гэдэг энэ том авлигын хэргүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нууцад авсан. Энэ бол дэлхийн улсуудад байдаг том мафи ч ингэж төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг. Энэ явдал М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаас эхэлсэн. Тэр хүн ҮАБЗ дээр энэ асуудлыг эсрэг зогсож байсан учраас, гаргаад, өөрийн бодлогыг дэмжих хүүхэлдэйнүүдийг авчирсан. ҮАБЗ-ийн шийдвэр гарах үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3rsq · Archived: 19/11/2026
🗎 Snapshot (2026-11-19) · 8c98caacdb840f45…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.