20/11/2026 · ikon.mn · П.Сайнжаргал, IKON.MN

Орон нутгийн авто замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна

Linked automatically by name · ⚑ Report an error

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын есөн ААН шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд үүссэн цас, мөсийг цэвэрлэн аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн авто зам, Өвөрхангай аймгийн Хархорин-Өгийнуур чиглэлийн авто зам, Төв аймгийн Лүн-Дашинчилэн чиглэлийн авто зам, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн авто зам, Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн авто зам, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам, Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил чиглэл, А 1001 дугаартай Дархан – Эрдэнэт чиглэлийн авто зам, Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто зам, Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт чиглэлийн авто зам, Хөвсгөл аймгийн Булган-Мөрөн, Мөрөн-Улиастай чиглэлийн авто зам, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийж байгааг Зам, Тээврийн Яамнаас мэдээллээ.  Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас хоёр автогрейдерээр цас, мөсийг хусаж, авто замын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажлыг хийж байна.

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын есөн ААН шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд үүссэн цас, мөсийг цэвэрлэн аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийж байгааг Зам, Тээврийн Яамнаас мэдээллээ. Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас хоёр автогрейдерээр цас, мөсийг хусаж, авто замын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажлыг хийж байна. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://ikon.mn/n/3ru9 · Archived: 20/11/2026
🗎 Snapshot (2026-11-20) · f4e74dab2d3561b0…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.