17/06/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Аргентины хөлбөмбөгийн “Пасифико” клубын тоглогч Федерико Альендег клубээс хөөнө

Аргентины хөлбөмбөгийн “Пасифико” клубын тоглогч Федерико Альенде нэгэн тоглолтын үеэр өрсөлдөгчөө зүүгээр хатгасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Аргентины “Vorterix” радиостанцад тэрбээр ярилцлага өгөхдөө, өнгөрсөн ням гарагт болсон Аргентины цомын тэмцээний тоглолтын үеэр “Эстудиантес” клубын хөлбөмбөгчдийг зүүгээр хэд хэдэн удаа хатгасан тухайгаа бахархалтайгаар ярьжээ.

“Тэдний эсрэг бохир тоглох ёстой гэдгээ бид мэдэж байсан, тиймээс би “Эстудиантес”-ийн довтлогчийг зүүгээр хатгасан” гэж Альенде ярьсан байна. Мөн тэрбээр “хөлбөмбөг бол ухаантай хүмүүст зориулсан тоглоом” гэж нэмж хэлжээ.

“Эстудиантес”-ийн довтлогч, Колумбын хөлбөмбөгчин Хуан Отеро ярихдаа “ням гарагийн тоглолтын үеэр Пасификогийн тоглогч намайг дөрвөн удаа зүүгээр хатгасан” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Түүний ярьснаар, энэ тухай шүүгчид хэлсэн боловч шүүгч түүний гомдлыг хэрэгсээгүй гэнэ.

Альендегийн энэ үйлдэл нь Аргентины хөлбөмбөгт дуулиан дэгдээгээд байгаа бөгөөд “Пасифико”-гийн ерөнхийлөгч Гектор Монкада мэдэгдэхдээ “Ф.Альенде-г клубээс хөөнө” гэжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.