19.06.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

22 настай залуугийн гэдэснээс 28 фунт жинтэй ялгадас гаргажээ.

БНХАУ-ын Шанхай хотын төв эмнэлэг   22  настай залууд гэдэсний хагалгаа хийсэн байна. Түүний гэдэс 30 инч хүртэл томорсон байсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нарын мэдээлснээр төрсөн цагаасаа эхлэн өтгөн хаталттай, нарийн гэдэс нь асуудалтай байсан учраас түүний биед 28 фунт жинтэй ялгадас хуримтлагдаж өнөөг хүржээ. Залууг анх эмнэлэгт хүргэхэд түүний хэвлий хэсэг 9 сартай жирэмсэн хүнийхтэй дүйхүйц харагдаж байсан гэнэ. Эмч нар  хэлэхдээ өтгөн хаталтыг туулга хэрэглэж давж болох ч энэ бол ердөө нэг л удаагийн арга. Олон дахин өтгөн хатах нь нарийн гэдсийг гэмтээж үйл ажиллагааг алдагдуулдаг. Үүнээс үүдэн хэвлийн хорт хавдар үүсэж болзошгүй байсан гэв. Харин өтгөн хаталт өвчин нь таван мянган хүүхэд тутмын нэг нь өвчилдөг. Эрт оношилж эмчлүүлбэл үүсэх хүндрэл бага гэдгийг сануулж байлаа.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.