19/06/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхийн чансааны 70-р байранд эрэмбэлэгддэг теннисчин түрүүлж олныг гайхшрууллаа.

Дэлхийн чансааны 70-р байранд эрэмбэлэгддэг Хорватын залуу теннисчин Донна Вэкич Ноттингэмийн нээлттэй тэмцээнд түрүүлж олныг гайхшрууллаа.

Энэ жил дөнгөж 20 нас хүрч байгаа Вэкич шигшээ тоглолтод дэлхийн чансааны нэг дугаарт Ёоханна Контаг буулган авч олныг шуугиуллаа.

Хоёр теннисчний тоглолт цаг агаарын хүнд нөхцөл дор болсон бөгөөд +30 градуст тоглосон юм.

Тоглолт дөрвөн сетийн тоглолтод шийдэгдсэн бөгөөд 2-6, 7-6, 7-3, 7-5 харьцаатай Хорват бүсгүйн илт давуу оноогоор өндөрлөжээ. Энэ нь түүний хүртэж байгаа мэргэжлийн карьерын хоёр дахь түрүү нь болж байгаа юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.