21/06/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох төхөөрөмжүүдийг сонгуулийн байруудад тарааж дууслаа.
Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу энэ сарын 14-ний өдөр эхлүүлжээ.
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод машинаар цаг хугацаанд нь тээвэрлэн хүргүүлж өчигдөр дууссан тухай Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.