25/06/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Эрх авсан 22 лабораториор дамжуулан Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг авч байна.

ЭМД  хамрагдсан 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар явагдаж байна. “Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан  вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:                                                                                                                                                                                                 1.    Улсын нэгдүгээр төв эмнэлэг

2.    Улсын хоёрдугаар төв эмнэлэг

3.    Халдварт өвчин судлалын үндэсний төв

4.    Хавдар судлалын үндэсний төв

5.    Багануур эрүүл мэндийн төв

6.    Интермед эмнэлэг

7.    УБ Сонгдо эмнэлэг

8.    Грандмед эмнэлэг

9.    Аллергимед эмнэлэг

10.    Монгол Хьюндай эмнэлэг

11.    Итгэл эмнэлэг

12.    Онкоген лаборатори

13.    “Гялс” Анагаах ухааны төв

14.    Мобио лаборатори

15.    Оношмед лаборатори

16.    “Бона Вита” лаборатори

17.    “Протолаб” лаборатори

18.      Элэгний төв лаборатори

19.    “Гэгээн Ар Үр” лаборатори

20.    Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/

21.    “Евростандарт лаборатори

22.    Хаппи веритас     Эдгээр 22 лабораториор дамжуулан Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг авч  үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлэх юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.