25/06/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Олон улсын боксын “Улаанбаатар цом”тэмцээн болж байна.

“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээн Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Манай баг тамирчдаас 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ тус тус хүрэл медалийн болзол хангажээ.  64 кг-д Г.Баярхүү, О.Норобал нар медалийн төлөөх тулаанаа хийх юм. Г.Ган-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө Индонезийн боксчинтой хүч үзэх бол Х.Энх-Амар , БНАСАУ-ын тамирчинтай медалийн өнгөө хувиргахын төлөө тулалдана.28 дахь удаагийн “Улаанбаатар цом” Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин өрсөлдөх бөгөөд манай улсаас давуу эрхийнхээ дагуу нийт 40 тамирчин оролцжээ.”Улаанбаатар цом” тэмцээн 2000 он хүртэл тасралтгүй 26 жил зохион байгуулагдаад завсарласан бөгөөд өнгөрсөн жилээс эргэн зохион байгуулж байгаа. Энэ удаагийн тэмцээн наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцлов. Тэмцээний өдрүүдэд 12,13,14 цагуудаас Спортын төв ордны гадаа талбайгаас Хандгайт “Их Тамир” спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ. Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдэг боксчидын тулаан өрнөнө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.